Ай, элдэв жаргал хэмжээтэй  Эцэст нь нь төлөх үнэтэй Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л Энэ насны жаргал гэлтэй.

0
15

Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт-жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн-зовлон бас амттай.

Ингэхэд ер ннь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо? Хүндэт тэр жаргал тэгээд Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ. Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй

Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй. Учир нь гэвэл. Хэтэрхий баян байгаль Хэлбэрт захирагдах дургүй гэнэ Хэнд юу сайхан бэ гэдгийг Хэлж тогтоож болдоггүй гэнэ. Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг

Зарим хүн жаргал гэнэ Залхаж хагас нь зовлон гэнэ. Гэтэл бусдаас харамлах өмчгүй Будаж гоодох гоёлгүй Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа Буйдхан тэнэж явахыг Эр хүний жаргал гэнэ Энэ насны зовлон ч гэнэ. Сайн хүлэг унаад Сайхан эмээл тохоод Хүүхний сайхантай ханилаад Хүнд гайхуулж явахыг Хамгийн дээд жаргал гэнэ.

Хагас нь бас зовлон гэнэ. Гэтэл, хүн тоохгүй унаатай Хүүхэд ч тоохгүй эмээлтэй Амьтан тоохгүй эхнэртэй Амиа борлуулж суухыг Алд биений жаргал гэнэ Арчаа байхгүйн зовлон ч гэнэ. Төрийн тушаалд дэвшиж Төмөр царай царайлж Эгэл олныг айлгаж Эрх ямбатай явахыг Дурлаж зарим нь жаргал гэнэ Дургүйцэж зарим нь зовлон гэнэ.

Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ Хагас нь бас зовлон гэнэ. Намба ухаан төгс Нас тогтсон авгайтай Энхрийлэл халамж хоёрт нь Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг Зарим нь ухаалаг жаргал гэнэ Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ.

Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг Амрагаа болгож аваад Ноолуулж эрхлүүлэх ялдамд Номорхож томорхож суухыг Энэ биений жаргал гэнэ Эр хүний зовлон ч гэнэ. Ай, элдэв жаргал хэмжээтэй  Эцэст нь нь төлөх үнэтэй

Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л Энэ насны жаргал гэлтэй. Ай даа, хожмын үр сад минь дээ Хорин зууны бичиг судлахдаа Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж Зон олноосоо сураглаж явах болтугай!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монголын алдартай яруу найрагч Ренчиний Чойном  / Жаргал, зовлон шүлэг/

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here