Бодлоо хянаж бай. Тэр чинь л үг болон илэрдэг. Үгээ хянаж байхгүй бол үйлдэл болон хувирдаг.

0
22

Бодлоо хянаж бай. Тэр чинь л үг болон илэрдэг. Үгээ хянаж байхгүй бол үйлдэл болон хувирдаг. Үйлдлээ хянаж бай.
Тэр нь хэвшил болон хувирмой. Хэвшлээ хянаж бай. Тэр чинь зан араншин болон төлөвшмүй.

 

Амьдрал бол тохиолдох нь гарцаагүй үзэгдлүүдийн урсгал. Түүнийг сөрвөл зөвхөн эмгэнэл авчирна. Зөнгөөр нь орхи. Бусдыг ойлгох нь мэргэн ухаан.Өөрийгөө ойлгох нь гэгээрэл. Би чамд зөвхөн гурван зүйлийг заана: Даруу зан, Тэсвэр тэвчээр, Нинжин сэтгэл.

Энэ гурав бол чиний хамгийн үнэтэй эрдэнэ. Бусдад итгэдэггүй хүнд, хэн ч итгэдэггүй. Агуу их хүч чадлын эх сурвалж нам гүм байдалд оршдог. Хэнтэй ч өрсөлдөхгүй, барьцахгүй, зөвхөн өөрөөрөө байх үедээ сэтгэл хангалуун болсон цагт бүгд чамайг хүндлэх болно.

Тэвч, бас тэмцэж яв . Бөхий , бас тэгш яв. Хоосон , бас дүүрэн бай. Хуучин , бас шинэ яв . Ядуу , бас баян бай. Бялхаж , бас тааруухан яв.Зовлон бол хүнд байдаг л зүйл гэж үргэлж сана. Тэгвэл зовлонг хүлээн зөвшөөрнө гэхээр юу гэсэн үг вэ ? Бид биет учир зовлон байна гэсэн үг.

Эх сурвалж: Лууз Богдын сургаалаас

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here