Боргоцой бучирхайг хэрхэн хоргүйжүүлэх вэ? Боргоцой булчирхайг хоргүйжүүлэх, хамгаалах, цэвэр байлгах аргууд

0
19

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Боргоцой булчирхайг хоргүйжүүлэх, хамгаалах, цэвэр байлгах аргыг хүргэж байна.
Боргоцой булчирхай хүний энэ амьдралд ямар чухал болох тухай манай “Боргоцой булчирхай гэж юу вэ? Астрал аялал, бусад хэмжигдэхүүнүүдийг судлах, ирээдүйг урьдчилан харах гэх мэт”…нийтлэлээс уншаарай.

-Сурталчилгаа-

 

1. Мөнгөн ус. Мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулдаг учраас дэлхий нийтээр хэрэглэхийг хорьж, хязгаарладаг. Мөнгөн ус нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж, бөөр,уушгийг өвчлүүлдэг ба амьсгалын замаар орсон мөнгөн усны 80 хувь нь уушгинд шингэж үлддэг байна.

Энэ нь нарс булчирхайд үнэхээр муу. Энэ бол энэхүү булчирхайд хамгийн аюултай хор юм. Үүнийг таны биед оруулахыг бүү зөвшөөр. Бид шүдний эмнэлэгт байнга үйлчлүүлдэг. Тэгвэл мөнгөн устай шүдний ломбо бүү тавиулж байгаарай. Мөнгөн усны хордлого авсан тохиолдолд: Хэрвээ мөнгөн устай ямар нэг байдлаар харьцсаны дараа эдгээр шинж тэмдгүүд илэрвэл даруй эмчид хандахыг зөвлөж байна.

-Сурталчилгаа-

2. Загасны мах ба бараа бүтээгдэхүүн. Загас, сам хорхой гэх мэт далайн ёроолд амьдардаг загасны мах идэхээс зайлсхийгээрэй. Туна болон далайн гахайн маханд мөнгөн ус бага зэрэг байдаг. Ер нь загас том байх тусам түүний биеийн эд эс дэх мөнгөн усны агууламж өндөр байдаг гэдгийг санаарай.

Бараа,бүтээгдэхүүний шошгон дээрх орц найрлагад Hg,Mercury,calomel,Mercuric зэрэг тэмдэглэгээ байвал тодорхой хэмжээгээр мөнгөн усны агууламжтай гэсэн үг. Тиймээс мөнгөн ус агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
3. Гэрлийн чийдэн. Мөнгөн ус бол байгальд байдаг шингэн төлөвт, хүнд элемент.

Харин хүний үйл ажиллагааны улмаас хүний амьдрах орчинд дэгдэж, биед орвол буцаж хэзээ ч гардаггүй учраас эрүүл мэндэд заналхийлдэг. Өдрийн гэрэл, энерги бага зарцуулдаг чийдэн гээд та мэдэх байх. Үүнийг эко гэрэл ч гэж нэрлэдэг.

-Сурталчилгаа-

Эко гэрлийн чийдэн хагарах үед мөнгөн усны уур өрөөнд тархдаг. Энэ бол хамгийн аюултай үзэгдэл юм. Тиймээс гэрлийн чийдэнгээ шатаахгүй байх тал дээр анхаараарай. Эсвэл хэрэглэхгүй байх боломжтой. Үүнээс гадна хүмүүсийн хэрэглээний:

4. Далайн замаг. Далайн замагийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэснээр мөнгөн усыг биеэс зайлуулж болдог. Замаг нь далайн гаралтай бүтээгдэхүүн ба хүний биеийн хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх, ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулахад сайн нөлөөтэй.

Далайн замаг нь биеийн хлострены хэмжээг бууруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, цус төлжүүлж цэвэршүүлэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Далайн замагт агуулагдах алгиник хүчил нь даралт бууруулах үйлчилгээтэй

Иод, кальци, витамин В, В12, B2, С, амин хүчил, кали, кобальт, фтор, каротин гэх мэт хүний биед хэрэгтэй олон төрлийн минераль, ашигт бодисуудыг агуулж байдаг.  Бүх төрлийн хавдар, бамбай булчирхайн өвчлөл, даралт ихтэй, зүрх судасны өвчин, үрэвсэл зэрэг зовиуртай хүмүүс далайн замагыг өдөр тутам хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байх хэрэгтэй.

5. Фтор болон цоргоны ус. Нэг чухал асуудал бол энэхүү гайхамшигт булчирхай маань fluor буюу фторт хамгийн ихээр хордож гэмтдэг байна. Энэ бол үнэхээр хүнд даацын хор юм. Ямар ч үнээр хамаагүй үүнээс зайлсхийгээрэй. Энэ нь Pineal эдийг шохойжуулж, үндсэндээ булчирхайг хаадаг.

-Сурталчилгаа-

Иймээс бясалгагчид фтортой оо, фтортой амны ус зэргээс маш их болгоомжилдог. Фтор нь энэ булчирхайг зүгээр л чулуужуулж орхидог байна. Харин биед орж ирсэн фторыг энэхүү булчирхай нь хамгийн ихээр өөртөө татдаг чанартай. Гоожуурын уснаас татгалзаарай. Аль болох байгаль дээрх ус, рашаан хэрэглэх нь тустай.

6. Бусад хорт зуршил ба бодисууд. Тамхи, архи зэрэг хорт зуршлууд нь мөн боргоцой булчирхайд сөрөг нөлөөтэй байдаг байна. Өөрийн сэтгэл хөдлөлөө сайтар хянаж чадвал энэхүү хорт зуршлаас өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой.

Хэрэв ямар нэг зүйл хортой бол түүнийг биедээ бүү хийгээрэй. Тухайлбал, хорт бодисуудад ихтэй хүнсний бүтээгдэхүүн байдаг. Резинэн чихэр, цэвэршүүлсэн сахар, хулуунд байдаг филенанин, үнэр дарагч бодис, цэвэрлэгээний химийн бодис, агаар цэвэршүүлэгч, шүдний ам зайлагч гэх мэт. Уг нь бол шүдээ зүгээр л энгийн давстай усаар зайлахад болно шүү дээ.

5. Зүрхний цэвэр ариун байдал. Хүний жинхэнэ мөн чанар бол цэвэр ариун сэтгэл зүрх. Гэвч гадна талд үргэлж тоглолт хийж байдаг би үзлээс болж зүрхтэйгээ холбогдож чаддаггүй ээ. Хүн бясалгал хийж байгаа бол цэвэр ариун сэтгэлтэй байх шаардлагатай.

Учир нь зүрхнээс (чакранаас) дээш гарах гэрэл боргоцой булчирхайг маань идэвхжүүлдэг байна. Бясалгал хийх үед боргойцойт булчирхайгаас гарах тунгалаг хэлбэлзэл вибраци бүхий гэрэл ялгардаг байна. Энэ үед бидний нарийн бие буюу ухамсарт гүн бичигдэж кодлогдсон үйлийн үрийн мэдээллүүдийг бүрэн устгаж чаддаг байна. Энэ нь зөвхөн гүн төвлөрөл, бясалгалын самадид орсон төвшинд явагддаг процессод байдаг байна.

7. Нар ширтэх. Нар ширтэх нь эрчмийн түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн боргоцой булчирхайг өдөөж, мелатонин болон серотонин гэх аз жаргалын дааварыг ихэсгэдэг байна. Тэр бүгд эрчмийн түвшинг өсгөх шалтгаан болдог аж. Мөн биед илүү тамир тэнхээ, цог золбоог өгдөг юм байна. Нарыг ширтэхдээ нар шингэх юмуу нар ургах үед хийдэг.

8. Түүхий шоколад. Түүхий какао нь антиоксидант ихтэй тул өндөр тунгаар хэрэглэхэд нарс булчирхайг идэвхжүүлж, хоргүйжүүлдэг байна. Гэхдээ 100 хувь цэвэр гэдгийг санаарай. Мөн цэвэр зөгийн бал нь хоргүйжүүлэх чанартай байдаг байна.

Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Бясалгал хийх юм уу залбирал үйлдэхэд боргоцой булчрхайг өдөөж, таны бие сэтгэлийг тайвшруулдаг байна.

-Сурталчилгаа-

Боргоцой булчирхай нь чулуужиж гэмтсэн хүмүүс их гутранги, юмыг дандаа сөргөөр бодож хардаг, эсвэл харгис болох магадлалтай байдаг байна. Та бол өөрөө өөрийнхөө эзэн гэдгийг ямагт санаарай. Та бол энэ амьдралынхаа эзэн нь гэдгийг мартаж үл болно. Та жил орчим хугацаанд эдгээр алхмуудыг дагаж сахилга баттай байх нь таны боргойцойт булчирхайн сэргэлтийг авчрах нь дамжиггүй. Танд амжилт хүсье.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here