humuun.xyz

Бухимдал стресс ядаргаа байсан ч хөмсгөө битгий зангидаарай. Хөмсгөө зангидснаар асуудал шийдэгдэхгүй

Өөдрөг сэтгэл бол аз жаргалын соронзон орон болдог.
Эерэг байвал сайн зүйлс, сайхан хүмүүс танд татагдах болно. Таны сэтгэл, таны бодол юу өөртөө татах соронзон тань болдог. Хайр, эрүүл мэнд, эерэг сэтгэлгээ, сайн сайхны СОРОНЗОН нь та өөрөө бай.

-Сурталчилгаа-

 

Эргэн тойрны хүрээллээсээ хамаарч тухайн хүний зан чанар, ерөнхий байдал, сэтгэл санааны байдал зэрэг шалтгаалдаг.

Таныг үргэлж шүүмжилдэг, эсвэл таныг араар тань үргэлж муулдаг байвал танд таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ хөмсгөө битгий зангидаарай. Хүний гадаад, дотоод хүчин зүйл, шинж чанарууд нэгдэн оршиж байдаг.

-Сурталчилгаа-

 

-Сурталчилгаа-

 

Та бол өөрийгөө бүтээгч гайхалтай ертөнц юм. Хөмсгөө битгий зангидаарай. Та уурлавал тэр бухимдал, стрессийг нүүрээрээ битгий илэрхийлж амьдар.

Зангидсан хөмсөг таныг хатуу, ууртай, сэрдсэн, хардсан, болгоомжилсэн, шүүмжилсэн харагдуулахаас гадна, хөмсөгний тань хооронд босоо үрчлээс суулгаж байдаг.

-Сурталчилгаа-

Тиймээс, бухимдал байсан ч хөмсгөөрөө битгий илэрхийл. Яагаад гэвэл, хөмсгөө зангидснаар асуудал шийдэгдэхгүй. Хүн уурлах, үзэн ядах, дургүйцэх, түрэмгий авирлах, хорсон занах, гомдох, гуниглах, гутрах, айх, түгших, зовинох, харамсах зэргээр хөөрөл, гутралын хүчтэй нөлөөнд автахад уураг тархины олон сая эс үхдэг аж.

Мөн түүний хэмжээг нь агшаадаг аюултай болохыг АНУын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаанд дурджээ.

-Сурталчилгаа-

Тэдний үзэж буйгаар сэтгэцийн гэнэтийн хүчтэй цочролд орж түүнээс гарж чадахгүй удаан хугацаанд үргэлжилбэл хүний ой санамж болон шинээр суралцах үйл ажиллагааг хангадаг тархины духны өмнөд бор гадар (prefrontal cortex)ийн хэмжээ агшиж жижгэрдэг байна.

Тулгар болон нялх биетэй бүсгүй хүний сэтгэлзүй эмзэг болохын хэрээр хөөрөл гутралд амархан оромтгой болдог хэдий ч сэтгэлзүйгээ хамгаалж эсэн мэнд амаржиж, үр хүүхдээ өсгөн торниулж буйгийн нууц юунд байна вэ? Хариулт нь их энгийн.

-Сурталчилгаа-

Хэвлий дэх үр хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, нялх балчир үрээ харж баясах, нэгэн үзүүрт сэтгэлээр асарч энэрснээр хувь хүний зан араншин болон гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй стрессийг хүндрэлгүй даван туулдаг.

Гэнэтийн хүчтэй хөөрөл, гутралд автахад уураг тархиных нь олон сая эс үхэждэг бол үр хүүхдээ хязгааргүй асарч, энэрч, хайрласан сэтгэл нь урдынхаас хэд дахин илүү эс шинээр үүсч төлжүүлдэг гэж нейросайнсын эрдэмтэд үзэж байна.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

Exit mobile version