Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий.

0
12

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Күнзийн сургаалаас хүргэж байна.

Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно. Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

-Сурталчилгаа-

 

Мэдэж буй хүн эргэлздэггүй. Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй. Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй.

-Сурталчилгаа-

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

-Сурталчилгаа-

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй. Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

 

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here