humuun.xyz

Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.

3 шимт, 4 шимт, 5 шимт ясны шөлөнд ямар ямар яс байдаг вэ?

• 3 шимт яс: Борви+ Тойг+ Далны толгой
• 4 шимт яс: 3 шимт +ГОДОН
• 5 шимт яс : 4 шимт + Дунд чөмөг
Ийм ялгаатай байдаг. Хаврын улиралд алийг нь ч хэрэглэсэн ХИЙ тэгшитгэх тустай.
Хийн өвчний бүлэгт ШӨЛӨН эмийн бүлэг гэж байдаг. Шөлөн эмд 3,4,5 шимт ясны шөл багтдаг.
Хаврын улиралд цагаан гаа, жамц давс нэмж хэрэглэвэл тустай.

Гурван шимтийн шөл хэрхэн бэлдэх вэ? 

Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж буцалгасан ясны шөлийг хэлнэ.

Ач тус:

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: АУ-ны Хүний их эмч Сэтгэл судлаач Б.Батчимэг, УАУ-ы их эмч О.Очгэрэл

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

Exit mobile version