Танд ямар тооны давхцал их харагдаж байна вэ?

0
9

Танд ямар тооны давхцал их харагдаж байна вэ?
11:11, 22:22, 00:00: … гээд л … Та ийм ижил төстэй цаг харж байна уу? Хараад удаж байна уу? Эсвэл бүр эсрэг, 01:10, 03:30, 15:51 гэсэн тонгоруу цагууд?

-Сурталчилгаа-

Байнга нүдэнд тань өртөөд байхаар яг яагаад ингэж харагдаад байдаг байна аа? гэж гайхаж байна уу? Энэ жир биш ээ. Тийм биз дээ, яагаад 11:09 ч юм уу 23:59 гэх мэт цаг зааж байхад нэг бол цагаа хардаг, нэг бол утсаа хардаг, нэг бол дэлгэцэн дээрх цагаа харж болоогүй юм?

Шашин шүтлэггүй хэн нэгэн хүртэл гайхахаар давхцал, тийм үү? Нэг харагдвал өөр хэрэг, харин “намайг заавал анзаараач” гэсэн шиг дахин дахин яг тодорхой нэг давхцал харагдаад байвал танд зориулсан захиа гэж ойлгож болно.
“Монгол хүн дээрээ тэнгэртэй, дэргэдээ сахиулсантай” гэдэг хэлц үг байдаг даа?  Нэн түрүүн үүнийг сануулдаг, хажууд чинь, дэргэд чинь байна шүү, би, санаж сэхээрээрэй гэсэн дохио юм. Тиймээс нэн түрүүн хамт буйл нь талархаарай.

Тэгээд өөртэй чинь янз бүрийн аргаар харилцахыг хүсдэгийг нь тоон хэл дамжуулдаг, харин та ямар цаг юуг анхаарахыг шаардаж буйг мэдэж байвал боломж бололцоог өөртөө нааж авч, эсвэл эсрэгээрээ аюул зовлонг өөрөөсөө холдуулж чаддаг.Нэг тодорхой цагт харгалзсан нэг тодорхой тайлбар гэж үгүй, гэхдээ ерөнхий тойм тайлбар бол бий.

Юуг хүлээх, биеэ яаж авч явах, нөхцөл байдлыг яаж хянах “зааврыг” тоймлон хүргэе. За, ингээд:
00:00 – Орчлонтойгоо, Сансартайгаа нэгэн цул, нэгдмэл байна. Таны амьдралын нэгэн чухал мөчлөг дуусч шинэ зам, шинэ мөчлөг, шинэ үйл явдлууд эхэлж байна гэсэн дохио. Орчлон ертөнцийн, оршихуйн хуультай зохицсон ямар ч хамаагүй хүслээ бод (хувиа хичээсэн, өөрийгөө бодсон хүсэл явахгүй). Мөн бас магадгүй хэзээ нэгэн цагт бүтээгүй ажлаа дахин нэг оролдоод үзээрэй гэсэн илгээмж байж болно. Гол нь эерэг байх, талархалтай байх нь чухал.

01:01 – бодол сэтгэл, сэтгэл санааны зовиураа анхааран нэг ажиглаарай. Яг энэ мөчид бодлыг тань Орчлон уусган шингээж байгаа. Хүсэл зоригоороо сэтгэл зүйнхээ болон бодлынхоо хөврөлийг хянаж, эерэгт чиглүүлээрэй. Сайн сайхан мэдээ сонсно, чинхүү хүсэл биелж магад, 00:00-г бодвол арай бага хүчтэй.

02:02 – 1т, Амьдралд тань хамтрагч, туслагч гарч ирэхийн дохио, шинэ танил, тохиолдлын учраанд анхааралтай ханд, шинж. Бусдын зовлон, гай гамшигт өр зөөлөн хандаж тусал.
2т, Зочноор уригдвал эсвэл хэн нэгэн хүн туслахыг гуйвал бүү цааргалаарай.
3т, Эрүүл мэндээ анхаар, асуудал гарч болзошгүй.

03:03 – Дээд хүчнүүд өөрийг чинь залж байна, зөн совингоо дага, өөрчлөлтөөс бүү ай, шинэ бүгдэд сонор бай, урсгалаараа яв. Орон зайд зоригтойгоор хэрэн хөдөлж алдахаас бүү ай. Аз жаргал, хайр руу таныг залж байна. Яг одоо цагт та хэрэв ямар нэг төсөл төлөвлөгөө хэрэгжүүлж буй бол тооны энэ давхцал нь амжилттай, орлоготой дуусахыг хэлнэ

04:04 – Та зөв замаараа явж байгаа гэсэн дохио. Ямар ч асуудал, саад тотгор байсан, түүнийгээ туулж чадна, ард нь гарна. Сэтгэлээр унаж, гунигт баригдаж болохгүй. Сайн сайхан төгсгөлд итгэж, тэсч хүлээж сур. Хэрэв хэрэг мухардлаа гэж бодвол эргэн тойрноо нэг тойруулж хараарай – гарц тун ойрхон байна, зөвхөн харах өнцгөө л өөрчил. Нөхцөл байдал ямар нэг үзэл бодлоосоо татгалзахад хүргэж болох юм, эсэргүүцэлгүй хүлээж аваад хувь заяандаа итгэ, зөв замаа олсон байх болно.

05:05 – Хувь заяаны амин чухал өөрчлөлтийн дохио. Яарч, илүү хөдөлгөөн хийж, эргэлзэх хэрэггүй. Хүч чадал, эрдэм мэдлэгтээ итгэж амар тайван бай – бүх зүйл аяандаа шийдэгдсэн байх болно. Харин энэ өдөр ганцаараа байгаа хэн нэгэн, нэгэн биенийхээ нөгөө талтай учирч болно.

06:06 – зүрх сэтгэлийнхээ үнэт цэнэт зүйлсээ мартаж материаллаг зүйлст анхаарлаа хэт хандуулж байна гэсэн дохио болно. Харин заримынх нь хувьд ойрын хугацаанд хостой болохыг, магад болох хуримыг дохиолж болно.

07:07 – амжилтын тэмдэг. Ололт амжилт, хүсэл биелэхийг, элбэг дэлбэг болохыг дохиолно. Харин хэрэв ганц бие бол ойрын хугацаанд нэгэн биенийхээ нөгөө талтай учрахын тэмдэг.

Мөн үйл явдлын эргүүлгэнд орчих магад. Үнэнч найз нөхөд чинь хажуу дэргэд чинь байх юм бол хүсэл бодолдоо тээсэн мөрөөдлөө амьдрал болгож болно. Харин ойр тойронд чинь тийм ч сайн биш нөхдүүд байх юм бол холдохоо бодсон нь дээр. Мөн бас албаны мөрдөстэй болгоноос зайгаа барьсан нь дээр (цэрэг, цагдаа гээд л …).

08:08 – бодит, материаллаг боломжууд, ирээдүйн мөнгө санхүүгийн аятай сайн төлөвүүдийг тэмдэглэнэ. Эсвэл санаа сэдэл, төлөвлөгөөгөө биежүүлэхэд тань туслах хэн нэгэнтэй танилцана. Өөдөө дээш ахих боломж. Гэхдээ ойр тойрноос орж ирэх өдөөн хатгалганд орооцолдов, хэрүүл маргаанд орооцолдов

09:09 – дуусах, төгсөхийн билэг тэмдэг. Ямар нэг зүйлээ золиослох. Амьдрал тань хэрэггүй эд зүйл, хэрэггүй үйл хөдлөл, хэрэггүй харилцаагаар дүүрсэний тэмдэг. Бодож үзэж аливаагийн үнэ цэнийг зөв дараалуулах. Илүүдээд буй бүх зүйлээс татгалзах, цэвэрлэх.

Магадгүй амьдрал өөрөө өөрт тань сануулна: эд зүйлээ хулгайд алдах, дуусаад удаж байгаа харилцаа тасран нэг мөр шийдэгдэх гэх мэт. Үйл явдлыг хүлээж аваад тайван бай. Үнэхээр хэрэгтэй ямар нэг зүйл тань өөрт тань үлдсэн байх болно.

10:10 – аз амжилт, шинэ боломжууд дөнгөж алхмын цаана байна. Удаан хугацаагаар бодож төлөвлөж байсан санаагаа ажил хэрэг болгох цаг нь иржээ. Эс бөгөөс хэрэгцээгүй хөл үймээн ба жижиг сажиг таагүй үйл явдлууд магад айсуйг сануулж буй хэрэг.

Анхааралтай байж, шаардлагагүй тохиолдолд азаа үзэхийн хэрэг үгүй юм.
Энэ 2 замын алинаар нь таны амьдрал өрнөхийг та ойр тойрныхондоо хэр халамжтай, тэвчээртэй ханддаг байдал шийдэх юм. Өөрөөр хэлбэл та аз амжилтаа атгаж байх уу, аз амжилтнаас алхам дутах уу гэдгийг та өөрөө шийдэж орчлон танд дүн тавьдаг.

11:11 – МАШ ИХ ХАРАГДДАГ, МАШ ИХ Ч ХҮНД ХАРДАГ ЦАГ. ТЭР ТУСМАА “ТУСГАЙ” ХҮМҮҮСТ
Хамгийн 1т, хажуу дэргэд чинь сахиулсан тэнгэр чинь, хамгаалагч чинь байж буй шүү гэдгийг сануулсан маш хүчтэй тэмдэгт. Чин сэтгэлээсээ талархаарай. “Амьдралын ямар ч асуудал, хүндрэлүүд байсан даван туулж гарч чадна аа, хоёулаа” гэсэн үг.

2т, амжилт, алдар нэр, хүссэн үр дүнгээ хүлээн авах, хүрсэн амжилтандаа баясан бахдах цаг
3т, өнөөдөр хүлээж авах гэж буй хувь заяаны бэлгийг талархан тоолж байхдаа ухаанаа гээв ээ! Муу санаат хүнээс хамааралтай болох аюул бий шүү.
4т, ямар нэг асуудалд нарийн шийд гаргаж байхдаа энэ цагийг харвал арай өмнөхөн нь юу гэж бодож байсан, түүгээрээ үйлд гэсэн үг.

12:12 – үр өгөөжтэй холбоо үүснэ. Ертөнцийг үзэх үзлийг тань тэлэх, мөнгө санхүүгийн байдлын сайжрал авчрах холбоо (тэр хүнээс хамаарч биш, амьдралын зам зөв эргэвэл, аливаагийн шийд зөв гарвал мөнгө санхүүгийн байдал сайжирдаг, эсвэл орлого орж ирдэг юм байна лээ). Үзэл бодол нийлдэг сайн найз, сайн найзуудтай болох боломж. Эсрэг хүйснийхэнтэй харилцаа сайн өдөр.

13:13 – сэтгэл хөдлөлөө барьж удирд. Тэр тусмаа уур уцаар. Ухаанаараа зохицуулбал нууц далддаа хүсч буйгаа биелүүлэх боломжтой. Гэхдээ өрсөлдөгч нарынхаа тухай санаж байх хэрэгтэй, санаандаа авч бай.

14:14 – аял. Зугаал. Агаарт гар. Орчноо соль. Маш чухал. Зөвхөн ингэж байж асуудлууддаа хириулт авч шийдэж чадна. Хэрэв асуудал байхгүй, ердийн амьдрал үргэлжилж байвал хайр сэтгэлийн харилцаа шинэ түвшинд гарахыг хэлж болно. Хосгүй нь хостой болох, хостой нь харилцааны шинэ түвшинд гарч болно. Сэтгэлээ чөлөөл, мэдэр.

15:15 – нэгэн бүхэллэгийн нэгэхэн хэсэг байж сур, ойр тойрныхондоо, гэр бүлдээ анхаарал халамж тавьж байгаа юу?! Магад аав ээж рүүгээ, ах эгч рүүгээ амрыг нь эрж ярих хэрэгтэй юм биш биз? Ойрхоны чинь хэн нэгэнд таны ойлгох сэтгэл, сэтгэлийн дэм хэрэгтэй байгаа юм биш биз? Эсвэл тааламжгүй нөхцөл байдлаас гарахад туршлагатай, магад хамаатан садны зөвлөмж хэрэгтэй байж мэднэ.

16:16 – амин хувиа хичээхээ больж, өгч сур, харамсалгүйгээр өг, тэгсэн цагт хүссэн үр дүндээ хүрэх болно. Амьдрал даа яг юунд сэтгэл ханамжгүй байдаг вэ, түүнийгээ өөрчлөх, засах боломж. Бусдын асуудлыг олж харж сур! Тэгсэн цагт өөрийнх чинь шийдэгдэх замдаа орно. Хэрэв аян замд байгаа бол болгоож илүүдэхгүй, гэмтэх вий, хулгай дээрэмд өртөх вий. Сонортой байхтун.

17:17 – бодит, материаллаг ашиг хүлээж байна. Идэвхтэй байж шинэ танилынхаа харилцааг бүхний сайн сайхын төлөө ашиглаарай, гэхдээ бас эндэгдлийг тооцож арга хэмжээгээ аваарай (зөвхөн амин хувийн ашиг байж болохгүй).

18:18 – 1т, ойр тойрны хүрээнд өөртэй тань харилцмааргүй байгаа, харилцаагаа тасалмаар байгаа хүн байна.
2т, Өөрчлөлтийн салхи. Өдий хүртэл ажил үйлс нэг л сайн явж өгөхгүй байсан бол одоо өөр болно. Өөрчлөлтүүд нь амьдралын бүхий л хүрээнд таатай шийдлүүдийг бий болгоно. Магад мөнгө санхүү, орлго сайжрах боловч үүний зэрэгцээгээр сайн найзаа алдаж, эсвэл аялж байхдаа хохирогч болж магад. Цаг юуг ч зааж байсан амжилтанд итгэ.

-Сурталчилгаа-

19:19 – сэтгэл хөдлөлдөө баригдаж илүү чухал асуудлуудаас холдуулж магад. Түр амьсгаа аваад бодож үзээрэй. Шинэ санаагаа хэрэгжүүлж эхлэх цаг үе ирсэнийг сануулж байгаа. Улам илүү өндөр зорилго өөд тэмүүлээрэй.

Харин харж ханддаг хамгаалагч нь хажуу дэргэд нь байвч арай илүү хөгжих дэвших шаардлагатай байгаа хэн нэгэн эсрэгээрээ төрөл бүрийн асуудалд орооцолдож магад шүү. Уужуу тайван байж, өөртөө тохиолдох үйл явдлыг хөндөлнгөөс харж шалтгаан-үр дагаварын хуулийг ойлгож алдаагаа засаарай. Сахиулсандаа хамт байгаад нь талархаарай.

20:20 – 1т, хэрэгцээт тусламжаа найз нөхдөөсөө авна. Бусдад итгэж сураарай. Эцэг өвгүдийнхээ найдвартай хамгаалалтанд байгаа шүү гэдгийг тань сануулж байна. Чин сэтгэлээсээ таларх.
2т, харилцааны доголдол, хэрүүл шуугиан, цуугиан. Сэтгэл хүсэвч нэг гараараа нөгөө гараа бариарай. Хүнийг сэтгэл хөдлөл биш ухамсар удирддаг юм шүү гэдгийг санаар.

21:21 – Чухал шийдвэрт хүрэх мөч. Амьдралаа өөрчлөхөөс айж хэрэггүй дээ. Хүчиндээ итгэ, зөнгөө дага. Ганц бие буй бол хайрын харилцаа хүлээж байна. Гэхдээ толгойгоо алдах хэрэггүй, дотоод хүн буюу ухамсартаа хандаж бай, тэгэхгүй бол үйл хөдлөлдөө харамсаж магад.

22:22 – Хүчээ хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Дэс дараалалтай бай. Чухал шийд гаргахдаа хэт яараад хэрэггүй. Ул суурьтай бод. Гэхдээ шинэ харилцаа холбооноос айх хэрэггүй. Яг л энэ эгзэгтэй мөчид харилцан ашигтай найз нөхөдтэй, жинхэнэ найз нөхөдтэй болох боломж олгогджээ. Харин ямар нэг зүйлийг нэгэнт эхэлсэн бол одоо амсхийж болно. Үйл явдал голдрилоороо өрнөж эхэлсэн.

23:23 – Түр амсхий. Үйл хөдлөлийнхөө үр дагаваруудын тухай бодож үз. Алдаагаа зас. Шудрага бусаар гомдоосон хэн нэгнээс уучлал эр. Хэрэв ямар нэг шинэ харилцаа үүсгээд удаагүй байгаа бол энэ нь аюул тээж байгаа байж магад. Тулхтайхан бодож эргэцүүл. Ерөнхийдөө алдаагаа эргэцүүлэх цаг. Юун дээр буруут болов гэдгээ хурдан олох тусмаа тавьсан зорилго руугаа хурдан хөдөлж эхэлнэ. Ямар ч тохиолдолд Орчлонгийн нөмөр нөөлгөнд багтаж буйг тань сануулсан цаг юм байна шүү. Талархаарай.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол Хатагтай

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here