Хар үстэй Рапунзелийн тосгонд 80 настай эмээ нар буурал үсгүй байдаг. Тэдний гайхамшигтай жорыг сураад аваарай

0
6

Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн уулсын гүнд Хуанлу тосгоны эмэгтэйчүүд  нэг ч шампунь хэрэглэдэггүй ээ.
Яо үндэстний цөөнх эмэгтэйчүүдийн хувьд үс бол тэдний хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Энэхүү эртний суурин нь Хятад даяар “Урт үстэй тосгон” гэдгээрээ алдартай бөгөөд Гиннесийн амжилтын номонд “Дэлхийн хамгийн урт үстэй тосгон” гэж бүртгэгдсэн байдаг.

-Сурталчилгаа-

Жуулчид Хар үстэй Рапунзелийн тосгон ч гэж нэрлэдэг. Тэнд амьдардаг  80 настай эмээ нар буурал үсгүй байдаг. Тэд хар үсээ 2.1 метр (6.8 фут) хүртэл урт ургуулж, хөгшрөх хүртэл нь хүчтэй, эрүүл (мөн сааралгүй) харагдуулдаг. Тэдний нууц юу вэ?

Тэд исгэсэн будаатай усаар үсээ угаадаг.  Будаагаа зайлж эсвэл буцалгасны дараа үлдсэн сүүн шингэнийг авдаг.  Энэ нь эрт дээр үеэс эдгээр тосгоны эмэгтэйчүүд болон дорно дахины эзэн хааны гүнж нарын сайхан үсний нууц байсаар ирсэн.

Уламжлалт улаан хувцаснаас нэрээ авсан Хуанлуогийн Улаан Яо эмэгтэйчүүдийн хувьд үс нь үргэлж чухал асуудал байсаар ирсэн. Тэдний хувьд үс нь маш ариун нандин гэж тооцогддог тул эр нөхөр, хүүхдүүдээс нь өөр хэн ч  үсэнд нь үл хүрдэг байна.

-Сурталчилгаа-

 

Хуанлуогийн ард иргэдийн  хувьд  үсээ урт ургуулах нь урт наслалт, эд баялаг, аз авчирдаг гэсэн эртний итгэл үнэмшилтэй байдаг. Үс урт байх тусам илүү азтай байх болно гэж тэд үздэг.  Үс бол эрчим хүч энергитэй салшгүй холбооотой хэмээн үзсээр иржээ.

Цагаан будааны ус “шампунь” хэрхэн хийх вэ? 

-Сурталчилгаа-

Цагаан будааны шүүс бэлтгэнэ.  Хэрэв та долоо хоногт хоёроос гурван удаа  үсээ угаадаг бол хангалттай хэмжээний будааны ус бэлтгээрэй. Будаагаа усанд хийж, тасалгааны температурт нэг өдрийн турш эсвэл бага зэрэг исгэлэн болж, исгэж эхлэх хүртэл байлгана.

Үүнийг буцалгаад хөргөөд, цайны мод, лаванда эсвэл розмарин эфирийн тосыг хэдэн дусал нэмж, хөргөгчинд хадгална. Энэ нь илүү сайхан үнэртэй болгодог. Эфирийн тос нэмэхгүй  байсан ч бас болно.  Ингээд таны будааны шампунь бэлэн боллоо. Урт, торгон, зөөлөн  үстэй болоорой.  Танд амжилт хүсье.  Үнэ цэнэтэй  бүхэн энгийн байдаг билээ.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here