Хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Хүн өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх боломжтой.

0
19

Тарни гэдэг бол агуу. Хүний энергийг буюу гэрлэн бүрхүүлийг эмчлэгч эмч бол тарни. Ямарваа юм бүхэн, үг бүхэн, үйлдэл бүхэн өөрийн гэсэн утга учиртай сайн муу энергиэс бүтсэн байдаг.
Шашны сургаальд төгс боловсорсон хүмүүс тарни номын хүчээр ид шидийг бишгүй нэг үзүүлсэн байдаг.

Их говийн Догшин ноён хутагт Д. Данзанравжаа: нохойн баасаар архи нэрж, түүнийгээ шившин ариун ус болгож олон ард түмнийхээ нүдэн дээр уусан байдаг. Тарнийн хүчийг ганц энэ жишээнээс бэлхэн ойлгож болно.

-Сурталчилгаа-

Тарни номын энергиэр юуг ч хийж бүтээж болно. Харин тарни номын ёсонд гүн суралцсан хүмүүс гэгээлэг тал руугаа харж амьдарч явдаг тул муу энерги цацахыг ямагт цээрлэж явдаг. Энгийн нэг жишээ хэлье. Хөгшчүүл онош нь тодордоггүй, ямар ч мундаг эмнэлэг эмч нараар үйлчлүүлээд, эмийн тусыг хүртэж чадаагүй аргаа барчихсан явж байдаг.

Энергийг нь засаад өгөхөөр онош нь тодроод бие нь хурдан засраад ирдэг. Иймэрхүү энергийн гэмтэлтэй сөрөг урсгалд орчихсон хүмүүч их ирдэг юм. Энергийг нь зөв эргэлтэд оруулаад өгөхөөр тухайн хувь хүний ажил төрөл аяндаа бүтэж, бие махбодь нь хөнгөн сэргэлэн сайхан болдог.

Төрсөн он сар өдөр, мэнгэнээсээ шалтгаалж хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Тэгэхээр хэн ч байсан өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх юм шүү дээ.

Энэ бүхнийг дэлгэрүүлж, тайлбарлаад байгаагийн учир нь хүмүүс өөрөө өөрсдөө ирээдүйгээ баллаж, хараар будах үйлдэл хийгээд байгаагаа ухааруулахыг зорьсон хэрэг юм. Аз жаргал гэдэг нь гадаад шалтгаанаас хөрөнгө оруулалт хийх замаар амар амгалангаа олдог бус, дотоод сэтгэлдээ гэгээрч муу сэтгэлээ засна гэсэн утгыг нэн даруй ухаарч ойлгоосой.

-Сурталчилгаа-

Сүсэгтэн олон минь хамт төрсөн бурханыхаа тарнийг байнга бясалган өдөрт 7-108 удаа уншиж байвал буян ном арвидаж, элдэв муу зүйлсийн хорлолоос өөрийгөө хамгаалж чадах болно. Эд агуурс олсон үедээ буян арвидах болтугай, айсан, сэжгилсэн үедээ эцэг эх, бурхан багшын дүрийг гэрэл цацраж буйгаар төсөөлөн унших нь зүйтэй.

1. Нэг цагаан мэнгэтэнгүүд Жанрайсаг бурханы зүрхэн тарнийг унших тарни нь: УМ МАНИ БАДМЭ ХУМ УМ ЗАРА СО СУУХАА 1918,1927,1936,1945,1954,1963,1972,1981,1990,1999,2008 онд төрсөн хүмүүс нь нэг цагаан мэнгэтэнгүүд юм.

2. Хоёр хар мэнгэтэнгүүд Очирваань бурханы зүрхэн тарни болох УМ БАЗАРВААНИ ХУМ ПАД УМ ДУРА ГААНИ СУУХА-г уншиж байвал сайн. 1917,1926,1935,1944,1953,1962,1971,1980,1989,1998,2007 онд төрсөн хүмүүс нь хоёр хар мэнгэтэнгүүд юм.

3. Гурван хөх мэнгэтэнгүүд Доржэсэмбэ бурханы зүрхэн тарни болох УМ БАЗАР САДУ АА ХУМ УМ ГЭЭЛИЙ СУХАА уншиж байх нь сайн юм. 1916,1925,1934,1943,1952,1961,1970,1979,1988,1997,2006 онд төрсөн хүмүүс гурван хөх мэнгэтэнгүүд юм.

4. Дөрвөн ногоон мэнгэтэнгүүд Очирваань бурханы зүрхэн тарни УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД УМ ЖИЙЛАА ТЭҮ СУУХАА тарнийг уншиж байх нь сайн. 1915,1924,1933,1942,1951,1960,1969,1978,1987,1996,2005 онд төрсөн хүмүүс дөрвөн ногоон мэнгэтэнгүүд юм.

5. Таван шар мэнгэтэнгүүд Бурхан багшын зүрхэн тарни болох ДАДИЯАТА УМ МҮҮНИЙ,МҮҮНИЙ МАХА МҮҮНИЙ ШАГЖАА МҮҮНИЙ ЕЙ СУУХАА УМ ГИЙЛИЙ ГИЙЛИЙ СУУХАА тарнийг урин унших нь сайн. 1914,1923,1932,1941,1950,1959,1968,1977,1986,1995,2004 онд мэндэлсэн хүмүүс таван шар мэнгэтэнгүүд юм.

6. Зургаан цагаан мэнгэтэнгүүд Манал бурханы зүрхэн тарни болох ДАДИЯАТА УМ БИХААНЗИ, БИХААНЗИ МАХА БИХААНЗИ РАЗА САМУУ ГАДЕ СУУХАА, УМ БАДА ША СУУХАА тарнийг урин уншиж байвал сайн. 1913,1922,1931,1940,1949,1958,1967,1976,1985,1994,2003,2012 онд төрсөн хүмүүс зургаан цагаан мэнгэтэнгүүд юм.

7. Долоон улаан мэнгэтэнгүүд Ногоон дарь эхийн зүрхэн тарни УМ ДАРИ ДҮД ДАРИ ДҮРЭ СУУХАА УМ ЖААМА НАА СУУХАА тарнийг уншиж байвал сайн. 1921,1930,1939,1948,1957,1966,1975,1984,1993,2002,2011 онд төрсөн хүмүүс долоон улаан мэнгэтэнгүүд юм.

8. Найман цагаан мэнгэтэнгүүд Бурхан багшын тарни болох УМ ЗЭЭ ЯА БИ ДИ СУУХАА тарнийг уншиж байвал сайн юм. 1920,1929,1938,1947,1956,1965,1974,1983,1992,2001,2010 онд төрсөн хүмүүс найман цагаан мэнгэтэнгүүд юм.

9. Есөн улаан мэнгэтэнгүүд Манзушир бурханы зүрхэн тарни УМ АРА БАЗАНАА ДИ УМ ЯАНИЙ ЛИ СУУХАА тарнийг уншиж байх нь сайн юм. 1919,1928,1937,1946,1955,1964,1973,1982,1991,2000,2009 онд төрсөн хүмүүс есөн улаан мэнгэтэнгүүд юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол ёс

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here