Хүн залуугаараа байх тавхан үйлдэл бий. Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг юм. Хөшингө байгаа цагт хүн амархан өтөлдөг

0
14

Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг. Хөшинг байгаа цагт хүн амархан өтөлдөг.

Алтай багш: Хэрхэн яаж урт удаан, аж жаргалтай амьдрах вэ гэдэг нь хүмүүсийн мөнхийн хүсэл мөрөөдөл байсан. Наран сүлжээ хүрдийн гол нь нөхөн төлжих, залуужих нөлөөтэй юм байдаг.

Одоогийн хүмүүст, хэрхэн яаж хөгшрөлтөөс сэргийлж, биеэ залуу насных шигээ эрүүл чийрэг авч явах вэ гэдэг нь асуудалтай байна.

Энэ талаар? Их Биет: Юу хийхийн төлөө биеийг ашиглаж буйгаас хамаарна. Амьдралын зорилго чинь, амьдралын мөрөөдөл чинь юу юм бэ?

Ууж наргих, цэнгэх төдийд байх аваас бие чинь мөхөж, үйлдлийг чинь хориглох нь зүйтэй. Хийж бүтээж, хөдөлмөрлөхийн төлөө байх аваас бие чинь дэмнэнэ.

Энэ бол хууль. Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг. Нэг дэх өчиг нь: Хөшинг байгаа цагт хүн амархан өтөлдөг.

Хоёр дахь өчиг нь: Сүлэлдэлгээ муу байгаа үед өөрөөр хэлбэл, амьсгал муу байгаа үед, хоол шингээх үйл ажиллагаа нь муу байгаа үед, бие хөнгөрч чадахгүй байгаа үед, дур таашаал унтрахын үед хүн хөгширдөг. Иймээс хүн залуугаараа байх 5хан үйлдэл байна.

Сүнсээ эрчимтэй байлгах.
Сэтгэл санаагаа зөв чиглүүлэх.

Хоол хүнсний зохилдолт хэрэглээ, сүлэлдэлгээ хийх.
Амьсгалын сүлэлдэлгээг сайтар байлгах.
Нойр.

Энэ 5 л залуу байхын үндэс.  Сүнсэн сүлэлдэлгээ гэдэг нь: Нар, сар, од зэргээс эрчим татаж байхыг хэлнэ.  Сэтгэл санааны сүлэлдэлгээ гэдэг нь: Газар дэлхий, гэр бүл, нийхэм, ахуйгаас эрчим татахыг хэлнэ.

Хоол хүнсээр сүлэлдэлгээ хийнэ гэдэг нь: Уураг, бодис, эрдэс гурваас зохилдолт сүлэлдэлгээ хийхийг хэлнэ.

Амьсгална гэдэг нь: Аль газрын агаарыг, хэдийд амьсгалах ёстой гэдгээ тооцож байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг зүгт удаан байх аваас хүн бохир агаараар хэт удаан амьсгалах аваас өвчилдөг.

Тиймээс аялал гэж байдгийн учиг нь энэ. Нойр гэдэг нь: Биеийн бүхий л амьдралын хэвшмэлийн үед зөв сүлэлдэлгээ, нэг хэмийг давтамжлуулах үйл ажиллагаа шүү дээ. Үүнийгээ зохистой байлгаж чадах аваас хүн хангалттай урт насална.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Монгол домч” судар

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here