Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Айл бүрийн ёсон сургаальд Чингис хаан айлдаруун:
-Сурталчилгаа-
1.Эцгээс үүдэн
Эхээс төрсөн
Эгэл бус заяанд
2.Эцгээс үлдээх
Өвийн дээд
Эрхэм сайн
Нэр төр буй за
3 .Эхээс үлдэх
Өвийн дээд
Энэрэл хайр
Журамт ёсон буй за
4.Ээх наран үгүй бол
Эл хөрст огоот үгүй
Эх эцэг үгүй ахул
Эл бие огоот олдохгүй
5.Хоёр хүмүн эвтэй болбоос
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүмүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг
6.Өнөр хүмүн эвгүй болбоос
Өнчин хүмүний доог болох
Олон хүмүн эвгүй болбоос
Оорцог хүмүний инээд болох
7.Өвөг эцэг дээдсээ
Үл хүндлэхийг цээрлэ
Өөрийн эцгийн сургаалыг
Эс дагахыг цээрлэ
8.Эр хүмүн эхнэрээ
Сэрдэн зовоохыг цээрлэ
Эм хүмүн эрээ
Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ
9.Төрсөн дүүсээ,ахас
Үл асрахыг цээрлэ
Төрсөн ах эгчээ ,дүүс
Эс сонсохыг цээрлэ
10.Голомтын гал
Айлын амь буюу
Мэсээр бүү жич
Аюулгахыг цээрлэ
11.Тулга дээрх тогоо
Тэжээгч адил буюу
Хутга мэс бүү дүр
Хүндлэхүйд цээр болго
12.Авах завшихыг
Урьтал болгохыг цээрлэ
Аламгай залхууг
Ужид болгохыг цээрлэ
13.Бэрээ нүд үзүүрэлж
Босох суухыг цагдан
Байж суухгүй болтол
Адлаж зовоохыг цээрлэ
14.Хадам эх,эцэг өтгөсийг
Хүндлэх ёсонг умартаж
Хэл амаа билүүдэн
Хялайх зүхэхийг цээрлэ
15.Удам залгах үрс
Ухаан мунхаг бол
Эл насны эмэгнэл
Эцэс хойчын уй болмуй
16.Бяруу болоогүй атлаа
Бух мэт бүү авирла
Бие гүйцээгүй атлаа
Эцэг болохыг бүү яар
17.Охин биеэ эрт эвдвэл
Бие хаа эрэмдэг болмуй
Хөвүүн биеэ эрт эвдвэл
Бөгс хорхойсох гэм буй
18.Хөл хүнд эхнэр хүмүнийг
Хатан адил асран тойгол
Хөх монголын нярай үрсийг
Хөрвө чийрэг бойжуул
19.Ураг төрөл өвөр зуураа
Гал голомт үүсгэхийг цээрлэ
Есөн үеэ мэдэхгүй байж
Дэр нэгсгэхийг огоот цээрлэ
20.Ахас өтгөсөө
Хүндлэн дагах
Айл гэрийн
Ёстөр буй за
21.Айл гэр эл улсын
Элгэн иш буй за
Аху төр, улсын
Амь эрдэнэ буюу
Аху төр өөдлөн мандтуй
23.Анхлан алд биеэ засагтун
Ахиулан айл гэрээ засагтун
Алд бие,айл гэрээ засагч
Аху төрөө засаж чадмуй
23.Айл гэрийн эзэн эр, эмс
Алаг үрсээ асран өсгө
Авах гээхүйн ухаан зарж
Аж төрлөө өөд татагтун
24.Аян дайнаас амсхийх эрс
Айл гэрээ засагтун
Адуу малаа өсгөгтүн
25.Айл гэрийн эзэн эр
Ан ав,аян дайнд
Алс хол одсон хойно
Айл гэрийн хэргийг
Авсан гэргийд даатгаж
Ах дүүс хамжин дага
26.Айл гэрийг
Засан төвхнүүлэхэд
Үгийг дагагтун
27.Арван өрхийг
Товчлон засахад
Ахлах сэцдийн
Сургаалыг сонс
28.Мэдэхгүй чадахгүй
Алив хэргээ
Мэргэн өвгөдөөс
Асуун ухаарагтун
29.Мартсан цалгардсан
Алив ослоо
Сэцэн өтгөсөөр
Шүүлгэн засагтун
30.Авсан эм ухаан охор агаад мунхаг
Авир зан хахарсан цэгээ мэт ахул
Айл гэрийн аж төрөл доройтож
Айл хотлоороо жигшин хэлэлцмүй
31.Авах хэрэглэхээс
Өөрийг үл мэдэх
Агсран хэрэлдэхээс
Өөрийг үл хэлэлцэх
Авсан эм хүмүүнийг
Төрхөмд буцааваас
Ял үл хэлэлцмүй
32.Арчаа муу эмс охид
Адаар муу хатад олширвол
Айл гэр доройтон мөхөж
Аху төрд хал үлэмж болой
33.Хэрүүл тасардаггүй айлд
Зовлон баясч хоргодомуй
Хэдэр хүмүний сэтгэлд
Зүхэл бугшин хорломуй
34.Өнчин өрөөсний зовлон
Өр өмлөм бэрх буюу
Өнчин зүдүү хүмүнийг
Өөрийн садан адил асар
35.Эзэн сайт айлын
Голомтын гал бадрамхай
Эзэн муут айлын
Голомтын гал унтрамхай
36.Айл гэрээ засан чадагч
Арван өрх ахлаж чадамуй
Арван цэрэг ахлаж чадагч
Мянгат,түмтийг захирч чадамуй
37.Араг үүрч
Савар даах
Тэнхээт бүр
Ариг буурай
Балчир гэлтгүй
Сул бүү суугтун
38.Агтны нуруунд
Эмээл тохох
Бядтан бүр
Аламгайг цээрлэн
Айл гэрээ
Өөд татагтун
39.Ураг барилдах эрхэм ёсон
Бүтэх төрийн ёсон буюу
Үнэ ханш үл хэлэлцмүй
40.Амраглан ханилах ёсон
Арилжаа солио бус буюу
Айл гэр үүсгэхүй ёсон
Аху төрийн үйлс буюу
41.Бэр дагуулах инж сэлт
Бэлэг бус итгэл буюу
Бэрийн эцэг эх,өтгөс
Төр ёсны садан буюу
42.Муу эр эхнэртээ
Эрэлхүү дээрэлхүү аж
Элгэн эс болох аж
43.Айл гэрээ засаж
Аж төрлөө болгогч
Аху төрийн хэргийг
Амжуулж магад чадмуй
44.Айл гэрийн дотор
Хумслагч үгүй ахул
Арван өрх дотор
Хулгайч үл бүгмүй
45.Хулгай худлаас
Арванг цэвэрлэвэл
Хүрээ хотлоороо
Амаржин ариун болмуй
46.Үр хүүхдийнхээ дэргэд
Бүү хэлэлцэн цуугиа
Авир ааш эвдрүүзэй
47.Балчир үрсийн дэргэд
Үйлдэхүйн алив мууг
Бүү үйлдэн сочио
Сэтгэл сэвтэн эвдрүүзэй
Хэдүй их хайрлавч
Хэлээ хазтал танхилзуулж
Хүмүний адаг бүү болго
49.Хүлэг сайн морио
Хэдүй их хайрлавч
Хэтэртэл өвслөн цатгаж
Хур махат бүү болго
50.Арванг ахлах даруга
Арван өрхийн эзэн буюу
Аж төрөхүйг залах
Аху төрийн элч буюу
Айл гэрийн дөнгө буюу
Нэр төрөө барсан эм
Айл гэрийн чөдөр буюу
52.Ам бүлийн хүмүн бүр
Айл гэрээ засаж сур
Аж төрөх үйл хэргийг
Алаг үгүй тэгш бүтээ
53.Айлын сайхан өнгөндөө бус
Ам бүлийн эв эед буй
Айлын баян хогшилдоо бус
Адуу малын хэшигт буй
54.Хаяа сайт айлд
Ханьсах айл олон
Хаяа муут айлд
Харлах буйр олон
55.Уур хилэнг даран тэвч
Учиртай үгээ хэлэлцэн эвлэ
Айл хүмүний амь нэг тул
Ахан дүүсийн ёсонг дээдлэ
56.Хагацахуйн эх хэрүүл буй за
Өнөржихүйн эх эв эе буй за
Ялихгүй омог омтгой эв эв эвдмүй
Шалихгүй хэрүүл хагацал үүдмүй
57.Айлыг засаж төвхнүүлэх
Арга ухаан юун хэмээвээс
Арга билгийг хослох буй за
58.Ачаа хөсөг хөтлөн
Нүүж яваа айлыг
Анд нөхрийн ёсоор
Идээ ундаар угтагтун
59.Ан авын олз юугаа
Айлсан буй өрх бүрд
Адил тэгш хүртээгтүн
Авын хишиг дэлгэрмүй
60.Хаяа дэрлэсэн ахан дүүс
Жаргал зовлон нэг тул
Зовлонгоо хамт хөнгөлбөл
Жаргал өнөд дэлгэрмүй
61.Унхиа сайт айлын
Унага даага эрх аж
Унхиа муут айлын
Үр хүүхэд танхи аж
62.Айлын нохойг зодвол
Эзэнтэй эвдэрсний шинж
Айлын эхнэрийг оролдвол
Садар самууны шинж
64.Айл саахалтаа
Асран тэтгэж
Ая эвийг хичээгтүн
65.Айл гэрийн хоймор
Ахас ихсийн суудал буюу
Алгасан тэнд суувал
Алдас болох тул цээрлэ
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Алтан урагт захихуй Айл бүрийн ёсон сургаальд сургаалаас
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!