Охин үрсийг хүмүүжүүлэх өвгөдийн ухаанаас: Ханийн авирыг хашиж яваарай Хатуу явбал зөөллөж сураарай

0
21

Эм нь цэгцтэй явахад Эр нь цэх байдаг юм Үр нь сургаалтай байхад Үндэс нь бат суудаг юм.

Тараг бүрэхэд исгэл хэрэгтэй Тавиланг бүтээхэд эхлэл хэрэгтэй Зүтгэсэн хүнд зүг заавал гардаг Зөв явахад зам заавал байдаг.

…Ховын үгнээс холуур явахад сургаарай.  Холчгүй хүнээс алсуур явахад сургаарай.  Үрийн явдлыг шинжиж сургаарай.  Үгийн зөөлнөөр ухааруулж  явахад сургаарай. Ханийн авирыг хашиж явахад яваарай Хатуу явбал зөөллөж явахад  сураарай

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Урианхан Б. Галаарид  “Сэрсэн түүх буюу эртний домгууд”. -УБ., 2020.  “Охин үрсэд хэлэх захиас”-аас

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here