Гэвш Жамба Тинлей: Бидний амьдралд хамгийн чухал нь оюун ухаанаа ялан дийлж номхруулах явдал юм. Сэтгэлээ ялан дийлэх дүрэм байдаг.
Би энэ таван дүрмийг мөрдөхийг хүсч байна. Эдгээр таван дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно
Нэгдүгээр дүрэм: Бусдын хэрэгт бүү оролц Бид бусдын үйлдэлд илүүтэй анхаардаг, оролцдог маш том алдаа дутагдал байдаг. Энэ бидний хэрэг биш. Хэрвээ бусад хүн амжилттай байвал атаархана. Асуудалтай байгааг нь мэдвэл сэтгэл тайвширна. Ингэх нь маш хор хөнөөлтэй. Энэ бол хамгийн эхний анхаарах асуудал.
Энэ бүхэн ямар ч утга учиргүй. Номд харшилна. Чи юу вэ, хэн бэ гэдэг чухал болохоос бусад хүмүүс юу гэж хэлэх, юу гэж бодох огтхон ч чухал биш. Ингэснээр та өөрийнхөө оюун ухаантай ажиллах маш их цагтай болно.
Ингэхгүй бол та нөгөө л нэг ахуй үесийн амьдралын жижиг сажиг асуудлуудын араас хөөцөлдсөөр хамаг цагаа барж, өөрийнхөө оюун ухаантай ажиллах цаггүй болно.
Бусдын сэтгэлийг татах гэж хичээх гэх зэрэг нь ямар ч хэрэггүй зүйл. Энэ бол буруу үзэл, том алдаа, шатрын нүүдэл.
Хоёрдугаар дүрэм: Үргэлж өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг сэрэмжлэн ажигла Үргэлж өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг сэрэмжилэн ажигла. Төлөв чинь цэвэр ариун болно. Ёс зүй гэдэг бол бие, хэл, сэтгэлээ сул зөнд нь орхиод бусдад хорлолтой зүйл хийхээс бидний сэргийлж байдаг.
Тэгэхээр бид муу сэтгэлийг урьдал болгодог зуршилтай, нэг ёсондоо өвчтэй болчихсон. Хамгийн эхлээд номын шимийг хүртэх өндөр түвшний хүлээлт, найдвар тээгээд хэрэггүй. Амарлин ахуй буюу шаматхагийн тухай бодохоос өмнө энэ муу сэтгэлээ яаж дарж сурах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Эхэндээ амарлин ахуй бясалгалд ахиж дэвшинэ гэж бүү бод, оюун
Бие эрүүлжиж, сэтгэл амар амгалан болж аз жаргалыг мэдрэх болно. Энэ бол ёс зүйг дадуулахуй.
Тэгэхээр одооноос эхлээд би чухал хэмээн бодохын оронд би болон бусад адилхан чухал гэж бодож, хандаж сураарай.
Сэтгэлийн ийм эерэг хандлагатай болоход таны сайхан сэтгэл өдөр ирэх тусам хөгжсөөр байх болно.
Ёс зүй, сахил санваар гэдэг лам хуваргуудын асуудал биш хэн оюун санаагаа муу сэтгэлээс цэвэрлэж чадна, хэн оюун санаанаасаа муу сэтгэлд донтох донтолтыг авч хаяж чадна түүнд хамаатай асуудал. Шантидэва гэгээний айлдсан номд тулгуурлан би хэлж байгаа юм.
Шантидэва гэгээн юу гэж айлдсан гэхээр “Хэрвээ оюун ухаанаа сэрэмжилэн хянахгүй юм бол тэр олон ёс суртахуун, сахил санваарын хэрэг хаана гарах вэ” гэж айлдсан. Маш тайван амгалан болно. Нигүүлсэнгүй сэтгэл билэг билгүүнтэй хосолбол таныг шаналгахын оронд таны сэтгэл, оюун ухааныг харин ч хүчтэй болгодог.
Тавдугаар дүрэм: Хэзээ ч бүү шантар, дахин оролдсоор бай Юунд хичээх вэ? Дээрх дүрмийг байнга бие лүүлэхийг хичээ. Дахин дахин оролд, эдгээр нь тийм амархан дүрмүүд биш ч гэсэн хичээсээр байх юм бол нэг л өдөр дүр мүүд нь байнгын болж таны амьдралд биелэлээ олно.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Сэтгэлээ ялан дийлэх дүрэм ном