Хүний мууг үзвэл өөрийнхөө мууг үзэж байдаг байна

0
18

Х*раал явж хар толгойд гэж. Хүнийг х*раавал өөрөө эхэлж хараагддаг хэмээн өвөг дээдэс минь сургаж үлдээсэн байдаг.

Хүний мууг битгий үзэж бай. Хүний мууг  үзээд байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө доторх  тийм зүйлийг услаад сууж байдаг байна. Сэтгэл бохирдох нь ажил үйлс, амьдралд маш том нөлөөлдөг ажээ.

Хүн рүү битгий х*раалын үг хэлж бай. Эхлээд өөрийгөө х*рааж, өөрийнхөө амьдралыг тэр үгээрээ эрчимжүүлж байдаг байна.

Өөрийгөө х*раах нь бусад хүн хараахаас илүү хүчтэй байдаг гэнэ. Өөрийн амнаас гарч байгаа үгийн эзэн нь болж яваарай. Та л энэ биеийнхээ эзэн шүү дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here