Сэтгэлээ ялан дийлэх дүрэм: Би болон бусад хүн бүгдээрээ адилхан чухал гэж бод

0
14

Гэвш Жамба Тинлей: Бидний амьдралд хамгийн чухал нь оюун ухаанаа ялан дийлж номхруулах явдал юм. Сэтгэлээ ялан дийлэх дүрэм байдаг.

Би энэ таван дүрмийг мөрдөхийг хүсч байна. Эдгээр таван дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно.

-Сурталчилгаа-

 

Дөрөвдүгээр дүрэм: Би болон бусад хүн бүгдээрээ адилхан чухал гэж бод. Муу сэтгэлийн донтолтоо эмчилсэн цагт та жирийн хүн болно.

Архинаас гарсан хүн донтолтоос өмнө ямар хүн байснаа эргэн санадаг шиг та эмчлэгдэх болно. Бие эрүүлжиж, сэтгэл амар амгалан болж аз жаргалыг мэдрэх болно. Энэ бол ёс зүйг дадуулахуй.

-Сурталчилгаа-

Тэгэхээр одооноос эхлээд би чухал хэмээн бодохын оронд би болон бусад адилхан чухал гэж бодож, хандаж сураарай. Сэтгэлийн ийм эерэг хандлагатай болоход таны сайхан сэтгэл өдөр ирэх тусам хөгжсөөр байх болно.

Ёс зүй, сахил санваар гэдэг лам хуваргуудын асуудал биш хэн оюун санаагаа муу сэтгэлээс цэвэрлэж чадна, хэн оюун санаанаасаа муу сэтгэлд донтох донтолтыг авч хаяж чадна түүнд хамаатай асуудал.

-Сурталчилгаа-

Шантидэва гэгээний айлдсан номд тулгуурлан би хэлж байгаа юм. Шантидэва гэгээн юу гэж айлдсан гэхээр “Хэрвээ оюун ухаанаа сэрэмжилэн хянахгүй юм бол тэр олон ёс суртахуун, сахил санваарын хэрэг хаана гарах вэ” гэж айлдсан. Маш тайван амгалан болно.

Нигүүлсэнгүй сэтгэл билэг билгүүнтэй хосолбол таныг шаналгахын оронд таны сэтгэл, оюун ухааныг харин ч хүчтэй болгодог.

-Сурталчилгаа-

Хэзээ ч битгий муу сэтгэлээ ашигла, муу сэтгэлд донтсон тэр сэтгэлээ өөрийнхөө оюун ухаанаас авч хая. Энэ маш чухал. Энэ бол сайхан сэтгэлийг тулах маш чухал багана.

Энэ бол бодь сэтгэлийг тулах багана. Бусдыг өөрөөсөө илүү цэнэтэй гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энэ маш хэцүү. Тийм хэдий боловч бусад болон би адилхан чухал гэж бодох хэрэгтэй.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Сэтгэлээ ялан дийлэх дүрэм ном

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here