Д. Нацагдорж: Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог

0
16

Сурцгаая та минь ээ Эрдэм номыг сурах дүү нар минь Эрх биш нэгийг оролдоод үз Эхэлсэн тэр зүйлээ Эцсийг нь хүртэл оролдоод үз

Энэнд ч бэрхшээл тохиолдоно.

Энэ бүгдийг давж байж Эрдмийг сурч эхэлдэг юм Ээдээ хичээж үзээрэй, та минь Энэ үгийг та нарт хэлэх Эцэг эх чинь би биш Эгч ах чинь ч биш Эгэл нэгэн хүн хүсэж байна Оролдоод ч огт ойлгохгүй Уншаад ч учрыг нь олохгүй Урагшгүй явдал их тохиолдоно

Уурлаж, орхиж болохгүй шүү Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог Уурлаж уцаарлах хэрэггүй Уйгагүй оролдож сураад Улс орондоо тустай юм хийж Удамт монголоо хөгжүүлье, та минь

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Зохиолч, Яруу найрагч Д.Нацагдорж  “Сурцгаая та минь ээ ”

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here