Сэтгэлээ ялан дийлэх дүрэм: Бусдын хэрэгт бүү оролц

0
10

Гэвш Жамба Тинлей: Бидний амьдралд хамгийн чухал нь оюун ухаанаа ялан дийлж номхруулах явдал юм. Сэтгэлээ ялан дийлэх дүрэм байдаг. Би энэ таван дүрмийг мөрдөхийг хүсч байна. Энэ дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно.

-Сурталчилгаа-

Нэгдүгээр дүрэм: Бусдын хэрэгт бүү оролц

 

Бид бусдын үйлдэлд илүүтэй анхаардаг, оролцдог маш том алдаа дутагдал байдаг. Энэ бидний хэрэг биш. Хэрвээ бусад хүн амжилттай байвал атаархана. Асуудалтай байгааг нь мэдвэл сэтгэл тайвширна. Ингэх нь маш хор хөнөөлтэй. Энэ бол хамгийн эхний анхаарах асуудал.

-Сурталчилгаа-

Хэзээ ч битгий бусдын хэрэгт оролц, анхаар. Энэ хандлага таны өөрийнхөө оюун ухааныг ялан дийлэхэд саад болно. Тэгэхээр одоо “би бусдын юу хийж байгаад огтхон ч анхаарахгүй” гэж өөртөө амлах хэрэгтэй.

Ингэж чадвал эрч хүч чинь зөвхөн өөрийнхөө оюун ухааныг номхруулахад чиглэн ашиглагдах болно. Маш тустай арга. Бусад хүмүүст нөлөөлөх гэж битгий хичээ, бусдад таалагдахыг ч битгий хичээ.

Энэ бүхэн ямар ч утга учиргүй. Номд харшилна. Чи юу вэ, хэн бэ гэдэг чухал болохоос бусад хүмүүс юу гэж хэлэх, юу гэж бодох огтхон ч чухал биш. Ингэснээр та өөрийнхөө оюун ухаантай ажиллах маш их цагтай болно.

-Сурталчилгаа-

Ингэхгүй бол та нөгөө л нэг ахуй үесийн амьдралын жижиг сажиг асуудлуудын араас хөөцөлдсөөр хамаг цагаа барж, өөрийнхөө оюун ухаантай ажиллах цаггүй болно. Бусдын сэтгэлийг татах гэж хичээх гэх зэрэг нь ямар ч хэрэггүй зүйл. Энэ бол буруу үзэл, том алдаа, шатрын нүүдэл.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сэтгэлээ ялан дийлэх дүрэм ном

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here